Улсын Дээд Шүүх өнөөдөр (2017.06.30) Э.Одбаяр нараас тавьсан “Зон олны нам” болон Б.Батсүх нараас гаргасан “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцжээ. Ингээд хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг бүртгэхээс татгалзаж, “Зон олны нам”-ыг байгуулагчдаас ирүүлсэн баримт, намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул бүртгэсэн байна. Шинээр бүртгүүлсэн намд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллахыг Улсын Дээд шүүхээс даалгажээ.