Өчигдөр (2017.06.29) 17:00 цагийн үед “Нефть хангамж”-ийн хашаанд шатахуун ачдаг автомашины сав дэлбэрч хоёр хүн гэмтэж, нэг нь шархаа даалгүй амиа алдсан байна.
Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар ослын газарт очиход ХУД-ийн гуравдугаар хороонд оршин суугч, 39 настай Г, ЧД-ийн 15 хороонд оршин суугч 34 настай Б нарын гал, хөл нь хугарч, хүндээр гэмтсэн байжээ. Тэднийг ГССҮТөвд яаралтай хүргэж Г нь шархаа даасангүй. Харин Б-ийн биеийн байдал хүнд эмчлүүлж байгаа аж.