BG8KG1 Postnatal depression, woman despondent

Өнөөдөр манай улсын 5-6 хүн тутмын нэг нь сэтгэл гутралд өртөж энэ тоо нэмэгдэх болсныг  Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.

Нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, олон нийтийн цахим сүлжээнд цацагдаж буй сөрөг мэдээлэл ажилгүйдлээс болж амаржсан зургаан эмэгтэй тутмын нэг нь сэтгэл гутралд орох болжээ.

Сэтгэлзүйчдийн хэлсэнээр эмэгтэйчүүд бие давхар үедээ гэр бүлийнхээ хайр, хүндлэлийг хүлээх зэрэг олон хүлээлтийг сэтгэлдээ бий болгодог аж. Харин гэр бүлийнхний зүгээс амаржсан эмэгтэйг тоохгүй байх хандлага нь сэтгэл гутралд оруулж буруутай мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Иймд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж зөв харилцаа тогтоох нь хамгийн чухал гэнэ.

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар олон нийтийн цахим хуудас фэйсбүүк, солонгосын олон ангит кино, эмэгтэйчүүдийн группээс хол байх нь сэтгэлээ аврах хамгийн зөв алхам юм байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн