Нийслэлийн онцгой байдлын газарт усанд осолдож амиа алдсан иргэдийн талаарх дуудлага нэмэгджээ. Аялал, амралтын сар эхэлсэн энэ өдрүүдэд иргэд голын эрэг бараадахдаа усны гүнийг мэдэлгүй бүсэлхийнээс дээш усанд орж санамсаргүй байдлаар живж амь насаа алдах тохиолдол их байдаг аж. Мөн архи уусан үедээ голын хүйтэн ус руу орох нь бүх биеийн шөрмөс татаж, хяналтаа алдах, бие хүндэрч хөдөлгөөн хийж амжилгүй живдэг байна.
Эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ анхаарал хандуулж голын усанд тоглуулахгүй байх, хол замд гарахдаа цаг агаарын талаар мэдээлэл авч байх, гол, мөрөн гатлах үедээ нөхцөл байдлыг сайтар үнэлсэний эцэст аюулгүй байдлаа хангасны дараа усруу орох, мэдээлэлгүй газраар загасчлахгүй, завьтай аялахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхаарууллаа.