Илүүдэл жинтэй хүмүүсийн анхны даяарчлалын “тооллого” явуулсан эмч нар АНУ-ыг хамгийн “бүдүүн” хүмүүсийн орон гэжээ. Тэд энэ тухайгаа өөрсдийн гаргасан илтгэлдээ дурдсан байна. Мөн Сиэтл хотын Вашингтоны их сургуулийн Кристофер Мюррей “Иргэдийн дунд зүрхний өвчин, хорт хавдар, сахарын шижин зэрэг өвчлөлүүд ихссэн. Ийм тархалтыг яаралтай зогсоох арга хэмжээ авах ёстой” хэмээн мэдэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхийн хүн амын гуравны нэг нь өөхлөлтийн улмаас тарчилж байгаа аж. Их Британи, Ойрхи Дорнодын орнуудын хүн амын талаас илүү хувь нь илүүдэл жинтэй байна. Илүүлэл жинтэй холбоотой өвчнөөр жил бүр дөрвөн сая том хүн, хүүхэд нас бардаг гэж эх сурвалж дурджээ. Харин Өмнөд ба Зүүн өмнөд Азийн орнуудад бүдүүн хүмүүсийн тоо хамгийн бага. Биеийн жингээ хятад болон энэтхэгчүүд сайн хянадаг гэнэ. Бангладеш, Вьетнамын хүн амын дөнгөж нэг хувь нь өөхлөлттэй аж.