Олон улсын йогийн өдөр энэ сарын 21-нд буюу ажлын өдөр тохиож байна. Манай улс энэ өдрийг гурав дахь жилдээ “Йог-Эв нэгдэл, Энхтайван уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд йогоор хичээллэгсэд өнөөдөр (2017.06.18) Сүхбаатарын талбайд цуглаж, иргэдэд энэ талаар мэдээлэл өглөө. Мөн Дархан, Эрдэнэт зэрэг хотод йогчид өглөөний бясалгал хийсэн байна.
Өнөө өглөө 08:00-11:00 цагт болсон энэ үйл ажиллагааг Манай улсад суугаа Энэтхэг Улсын Элчин сайд болон Улаанбаатар хотын захирагчийн алба, Йогийн төвүүд хамтран зохион байгуулсан юм.