Нийслэлийн онцгой байдлын газарт усанд осолдож амиа алдсан иргэдийн талаарх дуудлага нэмэгджээ. Аялал, амралтын сар эхэлсэн энэ өдрүүдэд иргэд голын эрэг бараадахдаа усны гүнийг мэдэлгүй бүсэлхийнээс дээш усанд орж санамсаргүй байдлаар живж амь насаа алдах тохиолдол их байдаг аж. Мөн архи уусан үедээ голын хүйтэн ус руу орох нь бүх биеийн шөрмөс татаж, хяналтаа алдах, […]