Бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын албан хаагч Б-г цагдан хорьсон байна.
Тэрбээр энэ сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “River sounds” цэнгээний газарт нэгэн иргэнийг зодож танхайрчээ.
Түүнд зодуулсан иргэний гавлын яс, хамар нь цөмөрч тархинд нь цус харвасан бөгөөд уруул нь сэтэрсэн байдалтай ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Энэ хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа юм байна.
Б.Яруу