Волгоград хотод дөрвөн давхар тоосгон байрны нэгдүгээр давхарт ахуйн хий дэлбэрч, 12 байр, орцны гадаад ханын хэсэг нуржээ. Энэхүү ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 11 гэмтэж бэртсэн бөгөөд 40 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.
Урьдчилсан байдлаар дэлбэрэлтийн гол шалтгаан нь ус дамжуулах шугамыг хууль бусаар хаах гэж байгаад хийн дамжуулах шугамыг гэмтээснээс болжээ.