Хөвсгөл нуурын ундны уснаас гэдэсний халдварт нян илэрчээ

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар иргэдийн ундны ус авдаг таван цэгээс дээж авч  шинжилгээ хийжээ. Лабораторийн нян судлалын шинжилгээний дүнгээр Хатгал тосгоны Ноосны үйлдвэр, Нефть баазын орчим Хөвсгөл нуурын уснаас E-coli гэх гэдэсний халдварт өвчний нян илэрсэн байна.

Энэ нян усаар дамжин хүний гэдсэнд орж гүйлгэх, шингэн алдах суулгах зэргээр илэрдэг аюултай. Мөн хүний өтгөнд байдаг аж. E-coli нь шар усны үерээр нуурт орсон байж болзошгүй тул   мэргэжилтнүүд ундны ус авдаг газруудыг хамгаалалтад авах шаардлагыг Хатгал тосгоны захирагчид хүргүүлжээ.

Аймгийн мэргэжлийн хяналтын газар Монгол Улсын Байгаль орчны, Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/а/352 тоот хамтарсан тушаалаар баталсан “Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм”-ын бактери судлалын үзүүлэлтүүдэд заасан “нян байх ёсгүй” гэсэн заалтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа юм байна.

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.