Ард түмний онц түр зөвлөл өнөөдөр (2017.05.23) хэвлэлийн бага хурал хийж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөж буй М.Энхболд, С.Ганбаатар, Х.Баттулга нарт оффшорын асуудлаар гэрээний мэдэгдэл хүргүүлнэ гэж мэдэгдлээ. Мөн энэ гэрээнд гарын үсэг зураагүй нэр дэвшигчийг ард түмэн Ерөнхийлөгчөөр сонгохгүй гэж хэлэв.

Тэдний мэдээлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 30-наас өмнө дараах амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгах ёстой юм гэнэ. Үүнд:

  • Оффшор бүсэд данстай, төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогтын талаар төрийн байгууллагын хүсэлтийг Швейцарийн Холбооны Улсын прокурорт 14 хоногийн дотор уламжилж, асуудлыг шийдвэрлэнэ.
  • Улс төрд нөлөө бүхий төрийн өндөр дээд эрх мэдэл бүхий төрийн албан хашиж байсан, одоо төрийн алба хашиж байгаа нөхдүүдийн авлига, мөнгө угаах, санхүү-эдийн засгийн гэмт хэрэг хийсэн байж болзошгүй үйлдлийг зургаан сарын хугацаанд шалгаж, гадаад улсад байршиж буй Монгол Улсын баялаг, мөнгө, хөрөнгийг Монгол Улсдаа эргүүлэн авчирч, Монгол Улсад учруулсан байж болзошгүй 17 тэрбум америк долларын хохирлыг 8 сарын дотор барагдуулж, Монгол Улсын өрийг дарж, ард түмний өргүй болгоно.
  • “Оффшорын тухай хууль”-ийг долоо хоногийн дотор хүчингүй болгоно
  • “Авлигын эсрэг НҮБ-ын конвенц”, “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц”-ийн зүйл заалт болон авлига, мөнгө угаах гэм хэрэгт хөөн хэлэцэх хугацаа тавихгүй байхаар 30 хоногийн дотор “Эрүүгийн хууль”-д шинээр нэмж оруулж батлуулна зэрэг асуудлууд багтжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн