updown2017-05-29 18:12
.jpg
1min0
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бельгийн хаан Филипптэй өнгөрсөн лхагва гаригт (2017.05.17) уулзжээ. Тэрбээр хааны ордонд орохын тулд хашаан дундуур явган алхахаас өөр аргагүй болсон байна. Түүний унаж явсан “Араатан” нэртэй хуягласан лимузин автомашин хааны ордны хашааны хаалгаар багтаагүй тухай  “La Libre Belgique” сонинд өгүүлжээ. Сонинд  нэрээ нууцалсан нэгэн түшмэлийн яриаг иш татан онцолсон байна.  Ишлэлд […]

updown2017-05-25 14:39
.jpg
1min0
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцэн Бельгийн нийслэл Брюссель хотод 6000 гаруй хүн жагсчээ.  Тэд “Трампыг зогсоо!” гэсэн бичигтэй уриа лоозон барьсан аж. Жагсагчид түүнийг “дэлхий дахиныг хуваан хагаралдуулж мэдэх үгийг нэг бус удаа хэлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг бид улс орондоо хүлээн авахыг хүсэхгүй байна” хэмээн шүүмжилж буй талаар гадны хэвлэлүүдэд бичсэн байна. Өнөөдөр (2017.05.25) НАТО-гийн […]

updown2017-05-24 12:02
tramp-1.jpg
1min0
Дональд Трампыг өнгөрсөн сарын 29-нд Филиппийн ерөнхийлөгч Родриго Дутертетэй утсаар ярихдаа БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун-ыг “Цөмийн зэвсэгтэй солиотой эр” хэмээн нэрлэсэн талаар “Washington Post” мэдээлжээ. Мөн тэрээр “Бид цөмийн зэвсэгтэй галзуу хүн эрх чөлөөтэй байж байхыг зөвшөөрөх ёсгүй. Бидэнд түүнд байгаагаас 20 дахин илүү галын хүч бий. Гэхдээ бид түүнийг ашиглахыг хүсэхгүй байна” хэмээсэн […]

updown2017-05-20 14:13
IMG_0925.jpg
1min0
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг тойрсон дуулиан шуугиан лхагва гарагт дэгдсэнээс болж дэлхийн хамгийн баян 500 хүний АНУ-ын фондын зах зээл дээрх хөрөнгө 35 тэрбум ам.доллараар буурчээ. Энэ талаар “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна. Манай гарагийн хамгийн баян хүн Билл Гейтс л гэхэд “Microsoft” компанийн хувьцаа нь хоёр хувь буурсны улмаас нэг тэрбум орчим ам.доллараа […]

updown2017-05-18 08:12
trump-5.jpg
1min0
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны дарга асан Жеймс Комигоос Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинныг Оростой холбоотой эсэх асуудлаар мөрдөн шалгахгүй байх, шалгахаа зогсоохыг гуйсан гэнэ. Энэ талаар Комигийн албаны бичиг баримтыг гарсан эх сурвалж “The New York Times”-т мэдээлжээ. Э.ЗАЯА

updown2017-05-17 09:55
atrupm.jpg
1min0
“The Washington Post”сонинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний бие хамгаалагч Кит Шиллер нарын гэрэл зургийг нийтэлжээ. Уг гэрэл зурагт бие хамгаалагч нь хэдэн хуудас цаас барьсан нь харагдана. Гэтэл эдгээр цаасны нэгэнд нь “Жеймс “Галзуу хав” Мэттис” гээд утасны дугаарыг нь бичжээ. Сонины редакцийнхан үүнийг анзаараагүй байтал нэгэн гярхай уншигч анзаараад мэдээлсэн аж. Тус […]

updown2017-05-17 09:51
trump-lavrov.jpg
1min1
-“The Washington Post”сонины баталж буйгаар АНУ-ын Ерөнхийлөгч эдгээр мэдээллийг задалснаар “Исламын улс” алан хядах бүлэглэлийн тухай мэдээлэл өгдөг чухал эх сурвалждаа аюул заналхийлэл учруулж буй гэнэ- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Вашингтон дахь Оросын Элчин сайд Сергей Кисляк нартай өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд уулзалт хийх үеэрээ маш нууц мэдээллээ […]

updown2017-05-15 12:24
trump-4.jpg
1min0
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсандаа “We” буюу “Бид” хэмээх үгтэй хамгийн богино жиргээг тавьснаа удалгүй устгажээ. Гэвч энэхүү жиргээ жиргээчдийн дунд хошигнох нэг шалтгаан болсон байна. Хэрэглэгчид Америкийн Ерөнхийлөгч үүгээрээ юуг илэрхийлэхийг хүссэн талаар таамаглал дэвшүүлж эхэлжээ. Үүнээс гадна зарим нь энэ жиргээг Трампын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаан дахь хамгийн эв нэгдлийг илэрхийлсэн жиргээ болсон […]

updown2017-05-14 09:05
trump-3.jpg
1min0
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр 110 хоног ажиллаа. Энэ хугацаанд тэрбээр Хууль зүйн  сайд, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, хэдэн арван холбооны прокурорууд тэдний тоонд Трампын эсрэг хэрэг эхлүүлж байсан хоёр хүнийг ажлаас нь халлаа. Хамгийн сүүлчийн дуулиантай халалт нь Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жеймс Комийг ажлаас нь зайлуулсан явдал болов. Түүний шийдвэр бүр нь хямрал […]

updown2017-05-13 09:39
.jpg
1min1
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын төрийн шинэ тэргүүн Мүн Чэ Инд сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж утсаар ярьжээ. Тэрбээр дуудлагынхаа төгсгөлд түүнийг Вашингтонд айлчлахыг урьсан байна. Мүн ч урилгыг хүлээн авсан аж.