АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг тойрсон дуулиан шуугиан лхагва гарагт дэгдсэнээс болж дэлхийн хамгийн баян 500 хүний АНУ-ын фондын зах зээл дээрх хөрөнгө 35 тэрбум ам.доллараар буурчээ. Энэ талаар “Bloomberg” агентлаг мэдээлсэн байна.
Манай гарагийн хамгийн баян хүн Билл Гейтс л гэхэд “Microsoft” компанийн хувьцаа нь хоёр хувь буурсны улмаас нэг тэрбум орчим ам.доллараа алдаж, 86.6 тэрбум ам.доллартай болжээ.