АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бельгийн хаан Филипптэй өнгөрсөн лхагва гаригт (2017.05.17) уулзжээ. Тэрбээр хааны ордонд орохын тулд хашаан дундуур явган алхахаас өөр аргагүй болсон байна.

Түүний унаж явсан “Араатан” нэртэй хуягласан лимузин автомашин хааны ордны хашааны хаалгаар багтаагүй тухай  “La Libre Belgique” сонинд өгүүлжээ.

Сонинд  нэрээ нууцалсан нэгэн түшмэлийн яриаг иш татан онцолсон байна.  Ишлэлд “Хааны хүлээн авалтад уригдсан төрийн тэргүүн нар хааны ордны хашаанд орсныхоо дараа машинаасаа буудаг. Харин Д.Трамп хашааны үүдэнд машинаасаа  буухаас өөр аргаүй болжээ”  гэсэн аж.

Ерөнхийлөгч Дональд Трамп энэ үйлдлээ Нууц албаны ажилтнуудтай зөвшилцөн тохирсон байж магадгүй гэнэ.

“Араатан” /The Beast/ нэртэй түүний энэ лимузин нь сайжруулсан “Cadillac” бөгөөд 6,8-9,1 тонн жинтэй, 130 мм зузаан сум нэвтэрдэггүй шилтэй ажээ. Мөн дугуй нь хагарсны дараа ч явдаг, зорчигчийн хаалга нь цоожгүй, зөвхөн нууц албаны ажилтны мэддэг кодоор онгойдог байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн