АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцэн Бельгийн нийслэл Брюссель хотод 6000 гаруй хүн жагсчээ. Тэд “Трампыг зогсоо!” гэсэн бичигтэй уриа лоозон барьсан аж.
Жагсагчид түүнийг “дэлхий дахиныг хуваан хагаралдуулж мэдэх үгийг нэг бус удаа хэлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг бид улс орондоо хүлээн авахыг хүсэхгүй байна” хэмээн шүүмжилж буй талаар гадны хэвлэлүүдэд бичсэн байна.
Өнөөдөр (2017.05.25) НАТО-гийн гишүүн улс орнуудын удирдагчид уулзаж, яриа хэлэлцээ хийх юм байна. Уулзалтад оролцохоор Дональд Трамп өчигдөр тус хотод хүрэлцэн ирсэн аж.
Энэхүү Дээд хэмжээний уулзалтын үеэр эсэргүүцлийн жагсаал дахин болж магадгүй юм байна. Бельгийн цагдаа нар эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.