Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд албаны нохойн тусламжтай 157 сая 785 мянган төгрөгийн хохиролын эд зүйл, 151 гэмт хэрэг, 171 холбогдогчийг өнгөрсөн онд илрүүлжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нохойг мөрдлөг, самнан нэгжилт хэлбэрээр ашиглан 85 гэмт хэргийг шуурхай илрүүлсэн байна.
Энэ сарын 22-нд Цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 41 тоотод оршин суух иргэн Э нь “Хурдан удмын морио хулгайд алдлаа” гэх дуудлага ирүүлжээ. Энэ дагуу Сургалтын нэгдсэн төвийн цагдаагийн дэслэгч Д.Чингэл Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүний хамт хэргийн газарт очиж, албаны УОКС нэртэй нохойн тусламжтай хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлж, гэмт этгээдийг баривчилжээ.
Морь хулгайлсан этгээд нь тус дүүрэгт оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М гэгч нь бусадтай бүлэглэн энэ хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Түүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.
Цагдаагийн байгууллага Албаны нохой, морь сургалтын тасгийг “Албаны нохойн сургалтын хэлтэс” болгон өргөжүүлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөч нохой, харуул, хамгаалалтын нохой, бусад хууль сахиулах байгууллагуудын албаны нохойг сургаж бэлтгэх ажлыг төлөвлөн, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Эх сурвалж:ЦЕГ