“The Washington Post”сонинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний бие хамгаалагч Кит Шиллер нарын гэрэл зургийг нийтэлжээ. Уг гэрэл зурагт бие хамгаалагч нь хэдэн хуудас цаас барьсан нь харагдана. Гэтэл эдгээр цаасны нэгэнд нь “Жеймс “Галзуу хав” Мэттис” гээд утасны дугаарыг нь бичжээ. Сонины редакцийнхан үүнийг анзаараагүй байтал нэгэн гярхай уншигч анзаараад мэдээлсэн аж.
Тус сонины сурвалжлагч Рэйчел Мантейфель энэ дугаар руу залгаж үзээд яалт ч үгүй Пентагоны тэргүүнийх мөн болохыг тогтоожээ. Үүний дараа тус сонин Мэттисийн дугаартай гэрэл зургийг авч устгасан байна.
Э.ЗАЯА