so.jpg
2017-09-11 11:31
БНАСАУ-ын ГХЯ өнөөдөр АНУ-д анхааруулга өгсөн агуулга бүхий мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “БНАСАУ-ын бүрэн эрхт байдал, оршин тогтнох эрхийг үгүй хийх гэсэн АНУ-ын хориг арга хэмжээ, дарамт шахалт улам бүр лавширсаар байна. Тив алгасах баллистик пуужинд суурилуулах боломжтой устөрөгчийн бөмбөгийг саяхан амжилттай туршсантай холбоотойгоор АНУ БНАСАУ-ын эсрэг “хамгийн чанга хатуу хориг арга хэмжээ”-г авахуулахаар НҮБ-ын Аюулгүйн […]

-Рональда-Рейгана.jpg
2017-09-11 09:32
Долдугаар флотын командлал байлдааны хөлөг онгоцоо ээлжит төлөвлөгөөт эргүүлд гаргажээ. БНАСАУ байгуулагдсаны 69 жилийн ой өнгөрсөн бямба гаригт (2017.09.09) тэмдэглэж байгаа. Энэ өдөр флотын онгоц тээгч “Рональд Рейган” (USS Ronald Reagan) Японы Йокосука боомтоос төлөвлөгөөт эргүүлдээ гарсаныг хөлгийн фэйсбукт мэдээлжээ. АНУ-ын 7 флот Номхон далайн баруун хэсэг ба Энэтхэгийн далайн зүүн хэсгийг хариуцдаг байна. Өнгөрсөн […]

hoid-solongos.jpg
2017-09-11 08:25
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун устөрөгчийн бөмбөгний туршилтад оролцож ажилласан цөмийн эрдэмтдэдээ томоохон баяр хүлээн авалт хийжээ. Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлагийн мэдээлснээр энэхүү үйл ажиллагааг БНАСАУ байгуулагдсаны 69 жилийн ойд зориулан зохион байгуулсан гэнэ. Ингээд эрдэмтэд, техникийн удирдагчид Ким Чен Унаас цөмийн хүчээ төгс төгөлдөржүүлэхэд хүчээ сулруулж болохгүй гэсэн зааварчилгаа авсан байна. БНАСАУ-ын […]

DOLLAR.jpg
2017-09-09 10:25
Энэ тухай Японы «Асахи» сонин Өмнөд Солонгосын банкны мэдээнээс ишлэн бичжээ. Сонин мэдсэнээр, “Хувьсгалт сан” гэх нэртэй данс Гонконг, Швейцари ба Ойрхи Дорнодын орнуудын банкуудад байдаг бөгөөд мөнгийг Кимын овгийнхон тансаглахдаа ашигладаг ажээ. Нэмж хэлэхэд, саяхан Хойд Солонгос өмнөдийн хоёр сурвалжлагчид цаазаар авах ялыг эчнээгээр өгчээ. Энгийн хүмүүст хүртээлгүй тансаглал ба албан тушаалыг  Хойд Солонгост […]

-Солонгос-1.jpg
2017-09-08 11:05
Мексикийн Засгийн газар Хойд Солонгосын Элчин сайд Ким Хён Гилийг 72 цагийн дотор өөрийн улсаас гарахыг тушаажээ. Энэ сарын 3-нд Пхеньян зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийснээс үүдэн ийм  шийдвэр  гаргасан байна. Тус улс Хойд Солонгосын цөмийн туршилтын үйл ажиллгаа нь олон улсын энх тайван аюулгүй байдлыг алдагдуулж, ноцтой зөрчил гаргаж байна гэж буруутгаж байгаа […]

.jpg
2017-09-06 17:12
Хойд Солонгос өнгөрсөн ням гаригт (2017.09.03) зургаа дахь цөмийн туршилтаа явуулсантай холбоотой БНСУ-д өчигдөр (2017.09.05) 5.7 баллын хиймэл газар хөдлөлт мэдрэгджээ. Үүнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид иргэддээ цөмийн дэлбэрэлт болох үед дор хаяж газар доор хоёр долоо хоног нуугдаж, хоол хүнсээ хангалттай бэлтгэх зөвлөмж гаргасан байна. Үүнд: Цөмийн довтолгоо болбол хамгийн түрүүнд маш яаралтай […]

-Солонгос.jpg
2017-09-05 10:16
АНУ, Хятадын газар газар хөдлөлт судлалын мэдээлснээр Солонгосын хойгт болсон хоёр дахь газар хөдлөлтийн улмаас БНАСАУ-ын устөрөгчийн бөмбөг туршсан хоолой нурсан гэнэ. Энэ тухай Америкийн цөмийн аюулгүй байдлын шинжээч Кэтрин Дилл мэдэгдсэн байна. Ийнхүү полигон нурсан нь Хойд Солонгост болж буй үйл явдалд дүн шинжилгээ хийхэд үнэтэй мэдээлэл болж байгаа гэнэ.

tsomiin-zevseg.jpg
2017-09-05 08:50
Өмнөд Солонгосын дайчид БНАСАУ-ыг ээлжит пуужингийн хөөргөлтдөө бэлтгэж байгаа шинжийг олж нээжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын БХЯ-ны төлөөлөгчийн хэлснээс эш татан “Ренхап” агентлаг мэдээллээ. Энэ удаад тив алгасагч баллистик пуужин туршсан байж болзошгүй гэж Сөүлээс үзэж байна. Үүгээрээ АНУ цөмийн зэвсэглэлийг эзэмшдэг гэдгийг Пхеньянд харуулахыг зорьжээ.

.jpg
2017-09-04 12:19
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-д болсон газар хөдлөлт цөмийн туршилтаас болсон бол Японы тал эсэргүүцлээ илэрхийлнэ гэж мэдэгдлээ. Энэ тухай Японы хэвлэлүүдэд бичсэн байна. Шинзо Абэ “Хэрвээ БНАСАУ цөмийн туршилт явуулсан бол бид шийдэмгий эсэргүүцэл зарлах болно. Энэ бол байж боломгүй үйлдэл” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Ерөнхий сайдын бичиг хэргийн албаны дэргэд хямралын штаб […]

solongos.jpg
2017-09-04 09:58
Хойд Солонгост 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Сөүлээс энэхүү үйл явцыг зохиомлоор хийгдсэн гэж үзэж байна. Өмнөдийнхөн БНАСАУ-ыг цөмийн ээлжит туршилтаа хийсэн нь газар хөдлөлт үүсгэсэн гэж үзсэн тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Ренхап” агентлаг мэдээллээ.