Энэ тухай Японы «Асахи» сонин Өмнөд Солонгосын банкны мэдээнээс ишлэн бичжээ. Сонин мэдсэнээр, “Хувьсгалт сан” гэх нэртэй данс Гонконг, Швейцари ба Ойрхи Дорнодын орнуудын банкуудад байдаг бөгөөд мөнгийг Кимын овгийнхон тансаглахдаа ашигладаг ажээ.
Нэмж хэлэхэд, саяхан Хойд Солонгос өмнөдийн хоёр сурвалжлагчид цаазаар авах ялыг эчнээгээр өгчээ. Энгийн хүмүүст хүртээлгүй тансаглал ба албан тушаалыг Хойд Солонгост мөнгөөр худалдан авч болно гэж гэж бичсэн тэдний ном Пхеньянд таалагдаагүй аж.