Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү өөрийн хамаатан саднаа ОӨУБЕГ-т ажилд оруулж, албан тушаалд томилсон мэдээлэл цахим хуудсууд болон мэдээллийн хэрэгслээр түгээд байгаа. Нэр ус, албан тушаалаар жагсаасан энэ мэдээллийг тараасан хоёр иргэнийг Цагдаагийн байгууллага түр саатуулсан сурагтай. Үүнээс гадна Эрүүгийн цагдаагийн газар энэ мэдээлэл үнэн эсэхийг тогтоохоор ОӨУБЕГ-ын эрх бүхий албан тушаалтан, мэдээлэлд нэр дурдагдсан иргэдээс мэдүүлэг авч эхэлсэн байна.Шалгалтыг ОӨУБЕГ-аас ирүүлсэн мэдээллийн дагуу эхэлжээ.