Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд Япон улсаас 58 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирсэн байгаа. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн тусгай элч, парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мото-О Хаяаши тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2017.09.08) Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм.

Тэд айлчлалын хүрээнд ямар нэгэн эдийн засгийн ач холбогдолтой гэрээ хэлэлцээр яригдаагүй. Гэхдээ шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч баримталж буй бодлогоо өөрчлөхгүй гэсэн учраас хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байх болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Төлөөлөгчид Монгол дахь айлчлалынхаа үеэр УИХ-ын дарга М.Энхболд, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга С.Батболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга нарт бараалхжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн