Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2070 он гэхэд туузан хорхой, хачиг, бөөс, нохой бөөс зэрэг шимэгч хорхойнууд устаж үгүй болох эрсдэлтэй байна. Шимэгч хорхойнууд нь хүн, мал, амьтныг өвчлүүлдэг гэсэн муу нэртэй боловч экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Шимэгч хорхойнууд устаж үгүй болсноор экосистем ихээхэн доголдож болзошгүй гэж судлаачид үзэж байна.
АНУ тэргүүтэй найман улсын 17 судлаачаас бүрдсэн баг 457 төрөл зүйлийн шимэгч хорхойг сонгон авч, уур амьсгалын өөрчлөлт тэдэнд хэрхэн нөлөөлж байгааг янз бүрийн хувилбараар судалсны эцэст “Паразитууд хэзээ хэзээнээс илүү аюулд ороод байна. 2070 он гэхэд дэлхийн нийт шимэгч хорхойны гуравны нэг нь устаж болзошгүй” гэсэн дүгнэлтийг хийжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ