АНУ, Хятадын газар газар хөдлөлт судлалын мэдээлснээр Солонгосын хойгт болсон хоёр дахь газар хөдлөлтийн улмаас БНАСАУ-ын устөрөгчийн бөмбөг туршсан хоолой нурсан гэнэ. Энэ тухай Америкийн цөмийн аюулгүй байдлын шинжээч Кэтрин Дилл мэдэгдсэн байна. Ийнхүү полигон нурсан нь Хойд Солонгост болж буй үйл явдалд дүн шинжилгээ хийхэд үнэтэй мэдээлэл болж байгаа гэнэ.