2017-09-05 10:321min01

Амиа алдсан 13 настай охин архины хордлогод орсон байжээ

Очир төв

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар  амиа алдсан 13 настай охиныг архины хордлогод орсон гэх  дүгнэлт гарчээ. Тиймээс шинжээчид охиныг үхэлд хүргэх өөр шалтгаан байгаа эсэхийг тогтоохоор нарийвчилсан шинжилгээ хийж байгаа аж.

Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин ил харагдах шархгүй нас барсан  хэрэг энэ сарын 23-нд гарсан билээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хэргийн газарт хамт байсан 19-20 насны гурван залууг шалгаж байгаа бөгөөд талийгаачийн утасыг авч зугтсан гэх мэдээлэл ор үндэслэлгүй юм байна.