Дэлхийд

Хойд Солонгосын баярын өмнө онгоц тээгч “Рональд Рейган” эргүүлдээ гарчээ

Долдугаар флотын командлал байлдааны хөлөг онгоцоо ээлжит төлөвлөгөөт эргүүлд гаргажээ. БНАСАУ байгуулагдсаны 69 жилийн ой өнгөрсөн бямба гаригт (2017.09.09) тэмдэглэж байгаа. Энэ өдөр флотын онгоц тээгч “Рональд Рейган” (USS Ronald Reagan) Японы Йокосука боомтоос төлөвлөгөөт эргүүлдээ гарсаныг хөлгийн фэйсбукт мэдээлжээ.

АНУ-ын 7 флот Номхон далайн баруун хэсэг ба Энэтхэгийн далайн зүүн хэсгийг хариуцдаг байна. Өнгөрсөн зургадугаар сард мөн л онгоц тээгч “Карл Винс” хөлгийн хамт Солонгосын хойгт эргүүлд гарч байсан “Рональд Рейган” энэ удаа ямар маршрутаар аялах талаар мэдээлээгүй байна.

Хойд Солонгос баярынхаа үеэр тив алгасан нисэх пуужин туршиж магадгүй гэсэн мэдээлэл гарч байв. Тэд есдүгээр сард улс байгуулагдсан мөн Хөдөлмөрийн намаа байгуулсан ойг тэмдэглэн туршилт болон цэргийн парад хийж ирсэн юм.

 

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close