Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Говь-Алтай аймагт 2017 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил явагдаж байна.

Өчигдөр буюу 09 дүгээр 09-ний өдөр ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн тус аймгийн Есөнбулаг сумын иргэдэд Өрхийн бэлэн байдал, Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, хувийн бэлтгэл бэлэн байдлаа хэрхэн хангах вэ, Галын аюулгүй байдал, Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь иргэний оролцоо сэдвүүдээр танхимын сургалт зохион байгууллаа.

Есөнбулаг сумын дөрвөн цэгт нэгэн зэрэг зохион байгуулагдсан тус сургалтад нийтдээ 320 гаруй иргэн хамрагдсан юм.

Түүнчлэн “Газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны дадлага сургууль”-ийн бэлтгэл ажилтай танилцаж, аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн