Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-д болсон газар хөдлөлт цөмийн туршилтаас болсон бол Японы тал эсэргүүцлээ илэрхийлнэ гэж мэдэгдлээ. Энэ тухай Японы хэвлэлүүдэд бичсэн байна. Шинзо Абэ “Хэрвээ БНАСАУ цөмийн туршилт явуулсан бол бид шийдэмгий эсэргүүцэл зарлах болно. Энэ бол байж боломгүй үйлдэл” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Ерөнхий сайдын бичиг хэргийн албаны дэргэд хямралын штаб байгуулсан гэнэ.