20260527-220150-file.jpeg

2026-05-27 22:01
Насанд хүрэгчдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тэмцээнд Азийн 27 улсын 240 гаруй шатарчин оролцох бөгөөд ялагчид 2027 оны Дэлхийн цомд оролцох эрх авна.

20260527-210141-file.jpeg

2026-05-27 21:01
Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Мичиганы их сургуулийн хамтарсан баг Хөвсгөл аймгийн Арбулаг суманд Монголын эзэнт гүрний үеийн долоон булшийг малтан судалж, үнэт олдворууд илрүүлжээ.

20260527-200122-file.jpeg

2026-05-27 20:01
Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгаагаар Монгол хүүхдүүдийн 13.6-24.5 хувь нь илүүдэл жинтэй байна. Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ таргалалтад нөлөөлж, хүүхдийн бэлгийн багцад их хэмжээний сахар агуулагддаг гэж НЭМҮТ анхаарууллаа.

20260527-150213-file.jpeg

2026-05-27 15:02
Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа зургаадугаар сарын 1-нээс өмнө дуусах бөгөөд төлөөгүй тохиолдолд торгууль, алданги ногдуулна гэж Татварын ерөнхий газар анхаарууллаа.

20260527-130122-file.jpeg

2026-05-27 13:01
Засгийн газрын хуралдаанаар боловсролын салбарт 300 мянган компьютер худалдан авах, төрийн өмчит 10 компанийг татан буулгах зэрэг шийдвэрүүдийг баталлаа. "Эрдэнэс Монгол" нэгдлийг хөрөнгийн удирдлагын мэргэжлийн байгууллага болгох төлөвлөгөөтэй байна.

20260527-110032-file-1280x659.jpeg

2026-05-27 11:00
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, хууль бус хувьчлал, зориулалтын бус ашиглалтын зөрчил илэрсэн талаар мэдээлэв.

20260527-080038-file.jpeg

2026-05-27 08:00
Засгийн газрын тогтоолын дагуу 2026 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн нас барсан иргэний "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлж эхэлнэ.