Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа дуусахад 5 хоног үлдлээ

2026-05-27 15:021min
20260527-150213-file.jpeg
Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа зургаадугаар сарын 1-нээс өмнө дуусах бөгөөд төлөөгүй тохиолдолд торгууль, алданги ногдуулна гэж Татварын ерөнхий газар анхаарууллаа.

Авто машины болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа дуусахад 5 хоног үлдлээ. Татварын тухай хуулийн 8.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд тухайн жилийн татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөх үүрэгтэй.

Хэрэв энэ хугацаанд татвараа төлөөгүй бол зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулж, алданги тооцохыг Татварын ерөнхий газар анхаарууллаа.