20260519-210129-file.jpeg

2026-05-19 21:01
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг 4К, тоон системд шилжүүлэх төслийн нээлтэд оролцож, энэхүү арга хэмжээ нь түүх, соёлын үнэт өвийг хадгалах шинэ шат болохыг тэмдэглэв.

20260519-190131-file.jpeg

2026-05-19 19:01
Олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэлж, 43 орны 1300 гаруй тамирчин гурван төрөлд өрсөлдөж байна. Тэмцээн Азийн наадмын эрх олгох ач холбогдолтой юм.

20260519-160201-file.jpeg

2026-05-19 16:02
Засгийн газраас нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн 1400 тонн нөөцийн махыг зургаан байршилд өргөтгөсөн худалдаанд гаргаж байна. Махыг гэрээт үнээр борлуулах бөгөөд худалдаа хоёр өдөр үргэлжилнэ.

20260519-140216-file.jpeg

2026-05-19 14:02
Засгийн газраас нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн 1400 тонн нөөцийн махыг зургаан байршилд өргөтгөсөн худалдаанд гаргана. Үхрийн махыг 15,000, хонины махыг 13,000 төгрөгөөр борлуулна.

20260519-120059-file.jpeg

2026-05-19 12:01
Хөвсгөл аймгийн хилийн бүсэд хууль бусаар ашигт малтмал олборлохоор оролдсон монгол, хятад гаралтай есөн хүнийг хилчид саатуулсан талаар тагнуулын байгууллагаас мэдээлэв.

20260519-110025-file.jpeg

2026-05-19 11:00
Сайд Ц.Идэрбат махны экспортыг зогсоох тухай Засгийн газрын тогтоолд заалт байхгүйг мэдэгдэж, экспорт нь дотоодын зах зээлд нөлөөлдөггүйг онцлов. Экспортыг хаах нь малчид, үйлдвэрүүдэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна.

20260519-080026-file.jpeg

2026-05-19 08:00
Шадар сайд Н.Номтойбаяр “Бэлфил” ХХК-ийн удирдлагатай уулзаж, чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчныг сайжруулж, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа онцлов.