20260414-213021-file.jpeg

2026-04-14 21:30
Монголын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Тайландын Бангкок хотод болсон Пара пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 236 кг өргөж алтан медаль хүртлээ.

20260414-193021-file.jpeg

2026-04-14 19:30
Монгол Улсын баг Европын охидын XV математикийн олимпиадад амжилттай оролцож, хоёр мөнгө, нэг хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртэн 65 орны дунд 13 дугаар байрт шалгарлаа.

20260414-163033-file.jpeg

2026-04-14 16:30
Ерөнхий сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт эмийн жагсаалтыг шинэчлэх, эмийн худалдан авалт, хяналтыг сайжруулах үүрэг өглөө. Тэрбээр ард иргэдийн өдөр тутам хэрэглэдэг эмийг жагсаалтад оруулахыг онцлов.

20260414-153041-file.jpeg

2026-04-14 15:30
Хөдөө аж ахуйн салбарт 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор төлөвлөж байна. Зээлийг улаан буудай, хүнсний ногоо тариалахад зориулан арилжааны банкуудаар дамжуулан олгох юм.

20260414-150033-file.jpeg

2026-04-14 15:00
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны хаалтын арга хэмжээ Баянхонгор аймагт амжилттай болж, 1000 гаруй хүүхэд, залуучууд оролцлоо. Аяны хүрээнд хадгаламжийн эрхийн бичиг гардуулсан тэмцээн зохион байгуулагдсан байна.

20260414-143021-file.jpeg

2026-04-14 14:30
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 37 мянган скүүтер, цахилгаан дугуй замын хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн алба замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөхийг уриалж байна.

20260414-133024-file.jpeg

2026-04-14 13:30
“Эрдэнэс Монгол” болон Энэтхэгийн төлөөлөгчид Монгол Улсаас коксжих нүүрсийг туршилтаар Энэтхэг рүү тээвэрлэх, хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцэв. Энэтхэгийн SAIL компани Монголын нүүрсийг худалдан авах хүсэлт илэрхийлсэн байна.