Дэлхийн мөнгөний долоо хоног-2026 аяны хаалт Баянхонгор аймагт боллоо

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны хаалтын арга хэмжээ Баянхонгор аймагт амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээнд Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Хүрэлбаатар, Гүйцэтгэх захирал Л.Амар, Монголбанкны Санхүүгийн боловсролын хэлтсийн захирал Б.Одонтунгалаг, Хадгаламжийн даатгалын корпорацийн захиргаа удирдлагын газрын захирал Х.Гэрэлт–Од, Санхүү, бүртгэлийн албаны захирал Ц.Цэрэннамжил болон санхүүгийн салбарын төлөөллүүд оролцлоо.
Арга хэмжээний үеэр Kahoot платформ дээр асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон хүүхдүүдэд хадгаламжийн эрхийн бичиг гардуулсан байна.
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян нь “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд нийтдээ 1000 гаруй хүүхэд, залуучууд оролцсон юм.
Энэхүү аян нь Монгол Улсад 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд жилээс жилд өргөжиж, санхүүгийн салбарын бусад байгууллагууд оролцсоноор цар хүрээ нь нэмэгдсээр байна.
