Э.Содномпилжээ Азийн Пара пауэрлифтингийн тэмцээнд алтан медаль хүртэв

2026-04-14 21:301min
20260414-213021-file.jpeg
Монголын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Тайландын Бангкок хотод болсон Пара пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 236 кг өргөж алтан медаль хүртлээ.

Тайланд улсын нийслэл Бангкок хотод 2024 оны дөрөвдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Пара пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, хурандаа Э.Содномпилжээ 107 кг жинд оролцож, 236 кг өргөснөөр алтан медаль хүртлээ.

Э.Содномпилжээ нь Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах дасгалжуулагч бөгөөд тэмцээний амжилтаар Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлсэн байна.