“Солонго 1,2” төслийн эхний 2500 айлын орон сууцыг наадмын дараа хүлээлгэж өгнө

2026-04-14 18:301min
20260414-183025-file.jpeg
"Солонго 1,2" төслийн 5002 айлын 60 гаруй хувь нь гүйцэтгэл сайтай явж байгаа бөгөөд 2500 айлын орон сууцыг наадмын дараа Улсын комисст хүлээлгэхээр төлөвлөж байна.

Төрийн орон сууцны корпораци “Эко яармаг”, “Солонго 1,2” болон “Залуус 1” зэрэг томоохон барилгын төслүүдийг хэрэгжүүлж байна. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан эдгээр бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

“Солонго 1,2” төслийн гүйцэтгэл графикийн дагуу сайн байгаа бөгөөд 5002 айлын нийт хэмжээний 60 гаруй хувь нь бүрэн хийгдсэн байна. Энэ жил нийт бүтээн байгуулалтын 50 хувь буюу 2500 айлын орон сууцыг наадмын дараа Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна гэж сайд мэдээлэв.