20260312-185228-file.jpeg

2026-03-12 18:52
АНУ газрын тосны үнийн өсөлтийг сааруулахын тулд стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргах шийдвэр гаргажээ. Энэ нь олон улсын эрчим хүчний агентлагтай зөвшилцсөний үндсэн дээр хийгдэх аж.

20260312-175232-file.jpeg

2026-03-12 17:52
Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд 16 насанд хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэхийг хязгаарлах хуулийн төслийн талаар танилцууллаа. Төсөл нь хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой юм.

20260312-164027-file.jpeg

2026-03-12 16:40
Хөвсгөл нуурын мөсөн дээр зорчихыг хориглосон шийдвэрийг зөрчиж осолдсон иргэд аврах ажиллагааны зардлыг бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд Онцгой байдлын байгууллага урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.

20260312-123023-file.jpeg

2026-03-12 12:30
Монгол Улс 2026 онд найман олон улсын, тив, дэлхийн чанартай спортын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын төсвөөс гаргана.

20260312-103035-file.jpeg

2026-03-12 10:30
Хууль зүй, дотоод хэргийн яам орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн асуудлыг шийдвэрлэх Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.

20260312-093025-file.jpeg

2026-03-12 09:30
Улаанбаатар хотод нөөцийн үхэр, хонины махыг жижиглэн болон өргөтгөсөн худалдаагаар тавдугаар сарын 31-нийг хүртэл борлуулна. Энэ жил 5,000 тонн мах бэлтгэснээс 40 хувь нь үхрийн мах байна.