Гамшигт өртсөн малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно
2026-03-12 18:221min

Гамшигт өртөж амь насаа алдсан малчны ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцсон буцалтгүй тусламж олгох журмыг баталлаа.
Монгол Улсын Засгийн газраас “Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгох журам” баталжээ. Энэхүү журмын дагуу амь насаа алдсан малчин, туслах малчны ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, 37 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Тусламжийн зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулсан байна. Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нар журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг хүлээжээ.
