АНУ стратегийн газрын тосны нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

2026-03-12 18:521min
20260312-185228-file.jpeg
АНУ газрын тосны үнийн өсөлтийг сааруулахын тулд стратегийн нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргах шийдвэр гаргажээ. Энэ нь олон улсын эрчим хүчний агентлагтай зөвшилцсөний үндсэн дээр хийгдэх аж.

АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт мэдэгдсэнээр, газрын тосны үнийн огцом өсөлтийг сааруулах зорилгоор АНУ стратегийн газрын тосны нөөцөөсөө 172 сая баррель газрын тос гаргах шийдвэр гаргажээ. Энэ нь Олон улсын эрчим хүчний агентлагийн 32 орноос бүрдсэн бүлэгтэй зөвшилцсөний үндсэн дээр гаргах 400 сая баррель газрын тосны нэг хэсэг юм.

Стратегийн нөөцөөс газрын тос гаргах үйл ажиллагаа ирэх долоо хоногоос эхэлж, 120 хоног үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.

АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа 2024 оны хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн бөгөөд үүний хариуд Иран Америкийн цэргийн баазуудад цохилт өгсөн юм.

Исламын хувьсгалын харуулуудын корпус Ормузын хоолойг хяналтдаа авч, энэ хоолойгоор нэг ч хөлөг онгоц нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн. Ормузын хоолой нь Персийн булан болон Оманы буланг холбодог бөгөөд сөргөлдөөн гарахаас өмнө өдөрт 20 сая баррель газрын тос тээвэрлэдэг байсан бол сөргөлдөөн эхэлснээс хойш газрын тос тээвэрлэх хөлөг онгоцны хөдөлгөөн бүрэн зогссон байна.