Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12 17:521min
20260312-175232-file.jpeg
Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд 16 насанд хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэхийг хязгаарлах хуулийн төслийн талаар танилцууллаа. Төсөл нь хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой юм.

Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлах тухай хуулийн төслийн боловсруулалтын явцыг танилцууллаа. Засгийн газрын гишүүдийн саналыг тусган, уг хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгасан байна.

Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээнээс үүдэлтэй эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, мөн гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс хамгаалах зорилготой юм. Түүнчлэн хүүхдийг насны хязгаар бүхий нийгмийн сүлжээнд бүртгэхийг хязгаарлах зохицуулалт тусгагдаж байна.