20260306-130024-file.jpeg

2026-03-06 13:00
Нийслэлийн гудамж, замд түр эсвэл удаан хугацаагаар хориотой газарт зогссон автомашинууд дээр шийтгэлийн хуудсыг нааж эхэлжээ. Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч, зөөвөрлөх боломжтой.

20260306-123023-file.jpeg

2026-03-06 12:30
Улсын заан Б.Пүрэвсайхан Ховд бөхийн дэвжээний Ерөнхий дасгалжуулагчаар томилогдсон талаар мэдээлэл гарлаа. Туслах дасгалжуулагчаар Ш.Мөнх-Од, хүчний дасгалжуулагчаар Б.Тайван ажиллах юм.

20260306-100021-file.jpeg

2026-03-06 10:00
Сүмогийн холбоо Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн дэвжээний бөхийг зодсон хэрэгт шалгалт явуулж байгаа бөгөөд одоогоор шийтгэл оноогоогүй байна. Сүмогийн хүчирхийллийн асуудал сүүлийн жилүүдэд монгол бөхчүүдтэй холбоотойгоор илэрчээ.

20260306-093029-file.jpeg

2026-03-06 09:30
Монгол орны нийт нутгийн 65 хувь нь цасан бүрхүүлтэй бөгөөд цасан дахь усны нөөц 14.2 шоо километр байна. Урин дулаан цаг ирж, шар усны үер буух эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

20260306-073020-file.jpeg

2026-03-06 07:30
Эмнэлгийн ажилтнуудаас төрийн одон медаль олгуулна хэмээн 35.9 сая төгрөг залилсан этгээдэд шүүх гурван жил найман сарын хорих ял оноолоо. Цагдаагийн байгууллага иргэдийг ийм төрлийн хууль бус үйлдлээс сэрэмжлэхийг анхааруулж байна.