Б.Пүрэвсайхан Ховд бөхийн дэвжээний Ерөнхий дасгалжуулагчаар томилогдлоо

2026-03-06 12:301min
20260306-123023-file.jpeg
Улсын заан Б.Пүрэвсайхан Ховд бөхийн дэвжээний Ерөнхий дасгалжуулагчаар томилогдсон талаар мэдээлэл гарлаа. Туслах дасгалжуулагчаар Ш.Мөнх-Од, хүчний дасгалжуулагчаар Б.Тайван ажиллах юм.

Улсын заан Б.Пүрэвсайхан Ховд бөхийн дэвжээний Ерөнхий дасгалжуулагчаар томилогдсон байна.

Аймгийн арслан Ш.Мөнх-Од туслах дасгалжуулагчаар, Аймгийн арслан Б.Тайван хүчний дасгалжуулагчаар ажиллах болсныг албан ёсоор мэдэгджээ.

Өмнө нь Ховд бөхийн дэвжээний Ерөнхий дасгалжуулагчаар Улсын заан Ч.Мягмарсүрэн ажиллаж байсан юм.