Нийслэлд хориотой газарт зогссон автомашинууд дээр шийтгэлийн хуудсыг нааж эхэллээ
2026-03-06 13:001min

Нийслэлийн гудамж, замд түр эсвэл удаан хугацаагаар хориотой газарт зогссон автомашинууд дээр шийтгэлийн хуудсыг нааж эхэлжээ. Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч, зөөвөрлөх боломжтой.
Нийслэлийн гудамж, замд түр буюу удаан хугацаагаар зогсохыг хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслүүдэд зөрчлийн шийтгэлийн хуудсыг нааж эхэлжээ.
Тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөнд саад учруулахуйц байрлалд түр эсвэл удаан хугацаагаар зогссон бол Зөрчлийн тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авч, зөөвөрлөх боломжтой юм.
Эдгээр тохиолдолд жолооч нарт анхааруулах зорилгоор “Шар хуудас” буюу шийтгэлийн хуудсыг автомашинд нааж байршуулна.
Цагдаагийн байгууллагаас жолооч нарт бусдын хөдөлгөөнд саад болохгүйгээр замын хөдөлгөөний дүрмээ сахиж, соёлтой оролцохыг зөвлөж байна.
