2026 оны 3-р сарын 6-ны өдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2026-03-06 11:001min
20260306-110026-file.jpeg
2026 оны 3-р сарын 6-ны өдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй, салхи секундэд 5-10 метрийн хурдтай байна. Температур нутгийн хойд хэсгээр хүйтэн, говийн бүс нутгаар дулаан байна.

2026 оны 03-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй бөгөөд цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метрийн хурдтай салхилна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -9…-14 градус хүйтэн байна.

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5…-10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй бөгөөд салхи баруун өмнөөс секундэд 3-8 метрийн хурдтай салхилна. Температур -4…-6 градус хүйтэн байна.

Багануур орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, температур -8…-10 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр, температур -7…-9 градус хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.