20260107-210137-file.jpeg

2026-01-07 21:01
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 2023 оноос эхэлж, одоогоор 88 хувьтай үргэлжилж байна. Үерийн хамгаалалтын далангийн төслийн хүрээнд тохижилтын ажил удааширсан ч ирэх гуравдугаар сараас үргэлжлэхээр төлөвлөжээ.

20260107-190147-file.jpeg

2026-01-07 19:01
2024 оноос нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж, долоо хоногт 2-3 өдөр сүү тогтмол ууна. Хөтөлбөрийн үр дүнд хүүхдийн дархлаа сайжирч, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж байна.

20260107-180158-file.jpeg

2026-01-07 18:02
Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад олон улсын нээлттэй санал авах ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ нь Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгийг ашиглах, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой юм.

20260107-170135-file.jpeg

2026-01-07 17:01
Иргэдийг 6 оронтой баталгаажуулах кодыг авах оролдлого ихэссэнтэй холбоотойгоор цахим орчны аюулгүй байдлаа сахиж, хувийн мэдээллээ хамгаалахыг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

20260107-150150-file.jpeg

2026-01-07 15:01
Интерполын "Аянга-2025" арга хэмжээний хүрээнд Монгол Улсад хууль бусаар ховор амьтан агнах, ургамал бэлтгэх гэмт хэргийг илрүүлж, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх мэдээллийг гишүүн улсуудтай солилцож байна.

20260107-140107-file.jpeg

2026-01-07 14:01
Увс-Улаанбаатар чиглэлийн автобус Завхан аймгийн Их-Уул сум орчимд зорчиж явсан үед жирэмсэн эх амаржиж, жолооч нар болон зорчигчид хамтран эх барьж авсан байна. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байна.