Нийслэлд 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд сүү өгөх хөтөлбөрийг өргөжүүлнэ

2026-01-07 19:011min
20260107-190147-file.jpeg
2024 оноос нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж, долоо хоногт 2-3 өдөр сүү тогтмол ууна. Хөтөлбөрийн үр дүнд хүүхдийн дархлаа сайжирч, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж байна.

2024 оноос эхлэн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд тус хөтөлбөрт хамрагдах юм.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2024 оноос зарим сургуулийн 19,000 хүүхдэд долоо хоногт 2-3 өдөр сүү тогтмол өгч ирсэн бөгөөд хөтөлбөрийг өргөжүүлэхээр 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгажээ. Ингэснээр улсын сургуульд суралцаж буй 1-5 дугаар ангийн 189,000 хүүхдэд долоо хоногт нэг удаа сүү өгөх юм.

Сүү тогтмол хэрэглэсэн хүүхэд, эцэг эхчүүдийн дунд явуулсан судалгаагаар Д амин дэм, кальциар баялаг сүү нь хүүхдийн шүдний эрүүл мэнд, дархлаа сайжруулах, ясны сийрэгжилтийг бууруулахад эерэг нөлөө үзүүлсэн байна. Энэ жил нэг өдрийн сүүний зардлыг НЗДТГ, нэг өдрийг дүүрэг, орон нутгаас, нэг өдрийг эцэг эхчүүд хариуцан, долоо хоногт гурван өдөр сүүг хүүхдүүдэд тогтмол өгөхөөр төлөвлөжээ.

Олон улсын жишгээр БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсад хүүхдүүдэд сүү тогтмол өгдөг нь хүүхдийн дундаж өндөр нэмэгдэхэд нөлөөлсөн байна.