Угаартаж хоёр хүн нас барсан хэрэг гарчээ

2026-01-07 20:011min
20260107-200121-file.jpeg
Нэгдүгээр сарын 6-нд хоёр хүн автомашин дотор угаартаж нас барсан бөгөөд ЦЕГ-аас өвлийн улиралд автомашинаа хучлагатай асаахгүй байхыг анхааруулж байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр хоёр хүн нас барсан тухай дуудлага иржээ.

Анхан шатны шалгалтаар иргэд хашаан дотроо хучлагатай байсан “Hyundai Sonata-6” маркийн автомашинаа асааж, дотор нь сууж байхдаа угаартаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иргэдэд өвлийн улиралд автомашинаа хучлагатай байхад асааж, битүү орчинд удаан хугацаагаар агаар сэлгэхгүй суух нь хүчилтөрөгчийн дутагдал үүсгэж, угаарын хийд хордох эрсдэлтэй болохыг анхааруулж байна.

Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөж байна.