.jpg
2023-06-09 13:58
Нийслэлийн ойн санд ойн цэвэрлэгээг 190 га талбайд хийж, 4200 метр/куб мод бэлтгэнэ. Энэ хүрээнд түймэр, хортон шавжинд нэрвэгдсэн унанга модыг цэвэрлэн ойн төлөв байдлыг дээшлүүлж, модны чанарыг муудахаас өмнө авч хэрэглэх саналыг Нийслэлийн байгаль орчны газраас гаргалаа. Цэвэрлэгээг нийслэлд Майхан толгойн ам, Ухнын ам, Хандгайтын ам, Шар хоолойн ам, Их хуандайн амд хийхээр төлөвлөжээ. […]

.jpg
2023-06-09 13:39
Ходоодны шархлааны тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор ходоодны шархлааны эмийн эмчилгээг 858 мянган төгрөг, мэс заслыг 1 сая 288 мянгаас 4 сая 98 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 2402 иргэнд […]

.jpg
2023-06-09 13:34
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж багийн “Дорнодын булан” гэдэг газар өчигдөр 19:00 цагийн орчим хүчтэй хуй салхи салхилсны улмаас иргэн Ч-ын 5 ханатай гэр нурсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Ч-ын 5 ханатай гэр хуй салхилсны улмаас ашиглах боломжгүй нурсан байсан тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой […]

-их-хурал.jpeg
2023-06-09 13:29
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.Хуралдаанаар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны арга хэлбэрийн талаар тодруулсан гишүүдийн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39 […]

.jpg
2023-06-09 13:26
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Цахилгаан эрчим хүчний таван МВт-аас дээш хүчин чадалтай, эсвэл дулааны эрчим хүчний 1.5 МВт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног […]

.jpg
2023-06-09 13:16
Улсынхаа нэр хүндийг гутааж эмэгтэй хүнд хүндэтгэлгүй хандсан хэргийн тухай асуудлаар УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, Хүний эрхийн хуульч Р.Булгамаа нарын хүмүүс мэдээлэл өглөө. УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа: “Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Мөнхбат гэх этгээдийн үйлдсэн бузар гэмт хэрэг олон улсад Монгол Улсын нэр хүндийг гутааж байна. Монголын соёлыг сурталчилна гэж ийм муухай хүчингийн хэрэг […]

Ivory-Minimal-Moodboard-Photo-Collage-Desktop-Wallpaper-1280x720.png
2023-06-09 11:05
Хөвсгөл нуурт очих Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгадаг. Мөн Монголын болон гадаадын иргэдийн сүүлийн жилүүдэд хамгийн ихээр аялах болсон газруудын тэргүүн эгнээнд бичигддэг. Нэг удаа зорин очсон тохиолдолд байгалийн үзэсгэлэнг биширч, […]

a07725_af8b54_e1_x800_x974.jpg
2023-06-09 10:16
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Дэлхий ба сорилт, боломж” сургалт лекцийг өчигдөр /2023.06.08/ зохион байгуулсан юм. Энэ үеэр тэрбээр Монголын онцлог, асуудал шийдэл, яаж урагшлах, Хятад, Орос, бүс нутгийн асуудал, технологи ба ирээдүй зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцав. Түүнд “хаяглагдсан” олон асуултуудад тэрбээр хариулт өгсөн бөгөөд энэ дунд улс төрийн хүрээнд халуун дээрээ байгаа асуудлууд ч багтсан байсан […]

0acd0a0bf2066a5845f65ffdb82a0a5b.jpeg
2023-06-09 10:03
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ авч, хилээр гарахыг нь хоригложээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Д.Сувд-Эрдэнэ  дараах хураангуйг бичжээ: Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Эрдэнийг улс төрд нөлөө бүхий Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа […]

belgutei-AJKog-OlbYs-unsplash-1-1280x854.jpg
2023-06-09 10:01
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална. Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Дорнодын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд […]