Ходоодны шархлааны тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор ходоодны шархлааны эмийн эмчилгээг 858 мянган төгрөг, мэс заслыг 1 сая 288 мянгаас 4 сая 98 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 2402 иргэнд ЭМД-ын сангаас нийт 1 тэрбум 948 сая 550 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол: https://online.fliphtml5.com/scory/iaqv/
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт: ЭМБ-ууд https://emd.gov.mn/news/207