Нийслэлийн ойн санд ойн цэвэрлэгээг 190 га талбайд хийж, 4200 метр/куб мод бэлтгэнэ. Энэ хүрээнд түймэр, хортон шавжинд нэрвэгдсэн унанга модыг цэвэрлэн ойн төлөв байдлыг дээшлүүлж, модны чанарыг муудахаас өмнө авч хэрэглэх саналыг Нийслэлийн байгаль орчны газраас гаргалаа. Цэвэрлэгээг нийслэлд Майхан толгойн ам, Ухнын ам, Хандгайтын ам, Шар хоолойн ам, Их хуандайн амд хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ