Хөвсгөл нуурт очих

Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгадаг. Мөн Монголын болон гадаадын иргэдийн сүүлийн жилүүдэд хамгийн ихээр аялах болсон газруудын тэргүүн эгнээнд бичигддэг. Нэг удаа зорин очсон тохиолдолд байгалийн үзэсгэлэнг биширч, дахин зорьж очих болно.

Нислэг төвөөр үйлчлүүлэх

Адал явдал, аялал жуулчлал, зугаалга  төлөвлөж байгаа бол Нислэг төвөөр үйлчлүүлээрэй.  Энэ нь манай орны онгон байгалийг агаараас харах боломж нөхцөлөөр хангана. Мөн амтат хоолоор дайлуулж өргөө цагаан гэр болон байшинд амран биллиард, дарц, пейнтбол зэрэг тоглоомуудаар тоглож болно.

Завхан аймаг Мухартын гол

Уг гол нь  Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн тийш Бор хярын элсний өмнө талд ДТД-450 метр өдөр элсэн манханаас эх авч урсдаг, хөвөөгөөрөө бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий цогцолбор газар. Сүүлийн жилүүдэд жуулчид болон манай иргэд Мухартын голыг зорин очих нь ихэссэн. 1000 сонсоноос 1 үз гэдэг та очиж үзээд ойлгох болно.

Хүрэл тогоот дахь Одон орон судлалын оргил   

Тус оргил нь Улаанбаатар хотоос зүүн тийшээ, “Скайресорт” явах зам дагуух уулан дээр байрладаг. Нар, сар, оддыг алган дээрээ тавьсан мэт харж, тайлбарлуулах боломж дэргэд шахуу байна. Тиймээс та бүхэн Хүрэл тогоот дахь Одон орон судлалын оргилд зочлоорой.Ой модон дунд байгалийн үзэмж цогцолсон, цэвэр агаартай, тайван тус орчинд явган аялагчид ч ихээр очдог юм билээ.

Морин аялал

Байгалийн цогцолбор газар найз нөхөд, гэр бүлийнхнээрээ морин аялал хийж амрах нь зуныг зугаатай өнгөрүүлэх зүйлсийн нэг юм.

Өвөрхангай аймгийн Төвхөн хийд

Өвөрхангай аймгийн Хүйсийн найман нуур

Өвөрхангай аймгийн Элсэн тасархай 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн