haluun-us.jpg

2022-06-11 14:05
Айл өрх, ААН, байгууллагын ирэх оны халаалтын улиралыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг төлөвлөсөн хуваарийн дагуу эхлүүлсэн. Нийт 9 багц засварын ажил төлөвлөснөөс /төсөл хөтөлбөрөөс бусад/ засварын ажлууд эхэлж, зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлаж байна. 2022.06.15-наас 29-ний хооронд халуун ус хязгаарлах байршлууд: Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 […]

zam-1-1024x683.jpg

2022-06-11 13:03
Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Ногоон нуурын гудамжны авто замын шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 7-ноос эхлээд байна.

nyambaatar-1024x633.jpg

2022-06-11 12:40
Ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлчийн биед цагдаагийн алба хаагч халдсан явдал болсон. Цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн камер, микрофон, гар утас зэрэг эд зүйлсийг булаан авч, зургаан цагийн турш саатуулсан талаар gerelnews.mn сайтын сэтгүүлч Г.Гэрэлмаа мэдээлэл хийсэн юм.

oron.jpg

2022-06-11 11:00
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурийг толилуулах гэж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, хөгжмийг Төрийн шагналт Х.Билэгжаргал зохиосон юм. “Ламбугайн нулимс” дуурийг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулан тавьж, анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглосон бөгөөд урлагийн […]

zamzam-1024x640.jpg

2022-06-11 10:42
“Талын салхи” олон улсын мото фестиваль өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд болох гэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд уг фестивалийг зохион байгуулж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Фестивальд оролцогчид “Буянт-Ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар […]

enh-2.jpg

2022-06-11 10:00
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт болон улс даяар эхэлсэн эрт илрүүлгийн шинжилгээний явцын талаарх мэдээллийг сонслоо.

gol.jpg

2022-06-11 09:00
2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хэрлэн болон Орхон голын эх, Сэлэнгэ мөрний адгаар, Хангай нурууны арын Хануй, өврийн Зэгэстэй, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна.

boroo-1280x800.jpg

2022-06-11 08:00
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Төв аймгийн зүүн, Дундговийн зүүн хойд, Хэнтийн баруун хэсгээр, маргааш өдөр Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо орно. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 06 сарын […]

uvs-1280x842.jpg

2022-06-10 21:00
Аймгийн төв Улаангом хот Улаанбаатар хотоос 1425 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 69.6 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 73328, малын тоо толгой 1619300. Увс аймаг нь Монголын баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 метр өндөр Хархираа уул […]

gvndalai-1280x853.jpg

2022-06-10 20:30
-Та өнөөгийн нийгэм, улс төрийн байдлыг хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ? -Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал өнөөдөр үнэхээр хүнд байна. Манай улсын дотоод байдлаас болж байгаа ч асуудал бий. Гадаад байдал буюу цар тахал, геополитикийн асуудал ч байна. Манай улс эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус улс биш. Хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-аас […]